Америкт очоод “түр харлаад ажиллая” гэсэн бодол хамгийн амархан төрдөг.
Яагаад гэвэл эргэн тойронд:
- “Хэн ч шалгадаггүй”
- “Ингээд олон жил болсон” гэсэн яриа дүүрэн.
Гэхдээ энэ ярианы цаана ямар амьдрал байдаг вэ?
Америкт харлах = байнгын айдас
Америкт визний хугацаа хэтрүүлэхэд:
- Ажил олгогчоос хараат болно
- Эрх зүйн хамгаалалтгүй болно
- Өдөр бүр баригдах айдастай амьдарна
Влог дээр гардаг инээмсэглэлний ард энэ стресс хэзээ ч харагддаггүй.
Ирээдүйд төлөх үр дагавар
Америкт визний зөрчил гаргасан тохиолдолд:
- Дараагийн виз маш хүндрэнэ
- Өөр улс руу зорчих боломж хаагдана
- Албан ёсны амьдралд шилжих гарц багасна
Ихэнх хүн олон жилүүдийн дараа л алдаагаа ойлгодог.
Хамгийн эмзэг үнэн
Америкт харласан хүмүүсийн хамгийн том асуудал бол:
“Буцах уу, үлдэх үү?” гэсэн сонголт байхгүй болдог.
Америк мөрөөдөл айдас болон хувирах мөч яг эндээс эхэлдэг.
Америйн визийн мэргэжлийн зөвлөгөө, таны амьдралын хөтөч байх болно.