Азтан болсон хүмүүс яагаад ногоон картаа авч чаддаггүй вэ?

Жил бүр дэлхий даяар сая сая хүн Америкийн ногоон картын сугалаанд бүртгүүлдэг.
Тэдний дундаас ойролцоогоор 55,000 хүн л азтан болж шалгардаг.

Гэхдээ бодит байдал дээр:

Азтан болсон хүн бүр ногоон карттай болдоггүй.

Энэ нь аз дутсандаа биш,
дараагийн шатны процессыг буруу ойлгосонтой шууд холбоотой.

Ногоон картын сугалаа бол төгсгөл биш, эхлэл

U.S. Department of State-ийн тодорхойлсноор
DV Lottery (Diversity Visa) гэдэг нь:

  • ногоон карт авах эрхийн төлөө шалгарах
  • баталгаажуулах процесс руу орох боломж

олгохоос биш,
автоматаар ногоон карт олгодог систем биш.

Эх сурвалж:
https://travel.state.gov/content/travel/en/us-visas/immigrate/diversity-visa-program-entry.html

Хамгийн түгээмэл 5 шалтгаан

1️⃣ Баталгаажуулах процессыг дутуу ойлгох

Олон хүн:

“Азтан болчихсон юм чинь болчихно”
гэж эндүүрдэг.

Гэтэл бодит байдал дээр:

  • Материал бүрдүүлэлт
  • Албан ёсны маягтууд
  • Ярилцлага
  • Хугацааны хяналт

гэсэн нарийн дараалсан процесс бий.

2️⃣ Хугацаа хоцроох

Ногоон картын сугалаа нь:

  • санхүүгийн жил
  • кейс дугаарын дараалал
    дээр суурилдаг.

📌 Хугацаандаа:

  • маягт бөглөөгүй
  • ярилцлагад ороогүй
    бол

👉 эрх автоматаар хүчингүй болдог.

Энэ тохиолдолд:

“Дараа жил үргэлжлүүлье”
гэсэн сонголт байхгүй.

3️⃣ Материалын зөрчил, буруу мэдээлэл

USCIS-ийн практикт:

  • мэдээллийн зөрүү
  • бичиг баримтын нийцэхгүй байдал
  • өмнөх визний түүхийн асуудал

зэргээс шалтгаалан
азтан болсон ч татгалзах шийдвэр гарах тохиолдол цөөнгүй.

Эх сурвалж:
https://www.uscis.gov/green-card

4️⃣ Ярилцлагын шатанд бэлтгэлгүй орох

Ногоон картын ярилцлага:

  • асуулт цөөхөн
  • хугацаа богино

Гэхдээ:

  • зорилгын ойлгомжгүй байдал
  • баримтын уялдаа
  • өмнөх түүхийн тайлбар

энд л шийдэгддэг.

📌 Энд гарсан нэг алдаа:

бүх процессыг хүчингүй болгох эрсдэлтэй.

5️⃣ Процессыг хэт хялбарчилж харах

Хамгийн аюултай ойлголт бол:

“Энэ бол сугалаа, тиймээс амархан”

📌 Ногоон картны сугалаанд бүртгүүлж өгөөд зогсдоггүй, азтан болсны дараах баталгаажуулах процессыг манайх мөн хариуцан хийдэг.
Учир нь:

  • энэ шатанд алдах эрх байдаггүй
  • дахин давтагдах боломжгүй

🔗 Албан ёсны эх сурвалж

Leave a Comment